Сургууль : Harvard University
Мэргэжил : Хот төлөвлөлт, Магистр
Заах хичээл : Course for graduate application process
2012 онд Массачусетсын Технологийн Их Сургуулийг Архитекторын бакалавртай төгссөн. Америк дахь Монголын Залуу Удирдагчын хөтөлбөрийг хоёр удаа амжилттай зохион байгуулалцсан. Одоогоор Фулбрайтын тэтгэлэгтэй Харвардын Их Сургуульд Хот төлөвлөлтөөр мастерт суралцаж байгаа.
Энэ зун Улаанбаатар хотод гэр хорооллын судалгаа хийнэ.
Сургууль : Minnesota State University
Мэргэжил : Health services Administration, 4-р курс
Заах хичээл : TOEFL - listening; Pre-TOEFL
Орхон аймгийн Монгол-Туркийн хамтарсан сургуулийг 2010 онд төгссөн. Minnesota State University сургуулийн Монгол оюутны холбоог үүсгэн байгуулагч бөгөөд International office-д Монгол оюутнуудыг элсэн суралцахад хэрэгтэй мэдээллээр хангагдаж, холбогдоход тусалдаг. Мөн Америк дахь монгол оюутны холбооны гишүүн юм. 2014 оны 3-р сард Washington DC хотод зохион байгуулагдсан “Надад хэлэх үг – 4" илтгэлийн тэмцээнд амжилттай оролцсон. Harvard болон Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуультай хамтарсан Монгол дахь амин дэмийн дутагдлын талаарх судалгаанд зуны турш хамтран ажиллахаар болсон.
Сургууль : University of Massachusetts Amherst
Мэргэжил : Computer Science, 3-р курс
Заах хичээл : SAT Mathematics, TOEFL-reading
Нийслэлийн лаборатори 1-р дунд сургуулийг 2011 онд төгссөн. Америк дахь Монгол Оюутны Холбоонд 2012 онд гишүүнээр элсэн орсон.
1-р арван жилд байхдаа математик болон физикийн хичээлүүдийг шамдан суралцаж олон улс, улс, хот, болон дүүргийн чанартай олимпиадуудад удаа дарааллан амжилт үзүүлж байсан билээ. Амжилтуудаас нь дурьдвал Олон Улсын Математикийн Олимпиадын хүрэл медаль, Олон Улсын Физикийн Олимпиадын хүрэл медаль, Улсын Математикийн Олимпиадын гурван удаагийн аварга, нэг удаагийн мөнгө, мөн Улсын Физикийн олимпиадын гурван удаагийн аварга нэг удаагийн хүрэл, бас ч болоогүй 2010 оны Улсын Шилдэг Сурлагатан болж байжээ.
Монгол улсын төлөө өөрийн сурч боловсорсон дэлхийд хүндтэй гэгдэх мэргэжлийнхээ дагуу сэтгэлээсээ зүтгэн улсынхаа хөгжил цэцэглэлтийг эрхэм болгож үнэтэй хувь нэмэр оруулна гэж боддог билээ.
Сургууль : Georgia Institute of Technology
Мэргэжил : Electrical Engineering, 2-р курс
Заах хичээл : Course for 8th, 9th graders, SAT - Physics
Сант сургуулийг 2011 онд төгссөн. Дунд сургуульд байхдаа физикийн хичээлийг шамдан суралцаж, Өсвөрийн Байгалийн Шинжлэх Ухааны Олимпиад, Азийн болон Олон Улсын Физикийн олимпиадад оролцож байсан бөгөөд жил бүр хот, улсын чанартай олимпиадуудад амжилттай оролцож шагналт болон медальт байранд шалгардаг байжээ. Их сургуульдаа дэлхийн хамгийн том мэргэжилтний нийгэмлэг болох Institute of Electrical and Electronics Engineers-ийн “Шинийг санаачлах” багийн гишүүн юм.
Сургууль : Brown University
Мэргэжил : Physics, 2-р курс
Заах хичээл : SAT- Writing
Улаанбаатар дахь Монгол-Туркийн хамтарсан сургуулийг 2013 онд шилдэг 3 сурагчийн нэг болж төгссөн. Brown University-д 100%-ийн тэтгэлэгтэйгээр суралцдаг бөгөөд 2013 оны намар АМОХ-ийн гишүүн болсон. Ахлах сургуульдаа Англи хэл, орчуулга, Ерөнхий мэдлэг гээд олон олон уралдаан тэмцээнд амжилттай оролцож байсан. Их сургуульдаа чөлөөт цагаараа физикийн болон олон улсын нийгмийн холбооны хүрээнд идэвхтэй оролцдог.
Сургууль : New York University
Мэргэжил : Undeclared, 2-р курс
Заах хичээл : SAT - Writing, Course for undergraduate application process
Нийслэлийн Хобби дунд сургуулийг 2013 онд амжилттай төгсөөд New York University-д 100% сургалтын тэтгэлэгтэй суралцаж байна. 2014 онд Aмерик дахь Монгол Оюутны Холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдсан. Хобби сургуульд Сурагчын Сонингийн клуб-ын тэргүүн, сургуулийнхаа Сурагчдын холбооны гишүүн, мөн Yearbook-iin тэргүүн байсан бөгөөд их сургуульдаа үргэлжлүүлэн NYU-гийн сонинд нийтлэл бичдэг юм.
Өөрийн дизайны чадвар болон шаламгай ажлаараа танигдсан Номундарь BUOP хөтөлбөрийн постер, брошюруудыг зохиож хийдэг юм. Монгол хүүхэд залуусдаа өөрийн Америкийн шилдэг их дээд сургуулиудад тэнцсэн туршлагаасаа хуваалцах гэж энэ жилийн BUOP хөтөлбөрт маань багшилж байна.
Сургууль : Cornell University
Мэргэжил : Undeclared, 1-р курс
Заах хичээл : SAT - Critical Reading, SAT - U.S History
Шинэ-Монгол ахлах сургуулийг төгссөн. 2010 оноос англи хэлний багш орчуулагчийн мэргэжлийг сонирхон судалж тус ондоо олон улсад TOEFL iBT -д багшлах эрх аван 2011 оноос суралцахынхаа зэрэгцээ англи хэлний багшаар ажилласаар ирсэн.
Хулан нь дүүрэг, хотын тэргүүний сурагч бөгөөд дунд сургуульд байхын өөрийн сонирхлоо дагаж олон нийт, сайн дурын ажлуудад манлайлан оролцож олон төсөл ажлуудыг санаачлан хэрэгжүүлсээр ирсэн бөгөөд Корнелын их сургуулийн (IVY League-н Cornell University) оюутан.
Тэрээр SAT- Reasoning test 2370/2400, SAT- US History 790/800 оноог авсан.
Сургууль : University of Massachusetts, Amherst
Мэргэжил : Marketing, 3-р курс
Заах хичээл : Course for undergraduate application process, TOEFL
Филиппин улсын Манила хот дахь International School of Manila-г 2012 онд төгссөн.
Суралцаж байх хугацаандаа Spotify брэндийн албан ёсны сурталчлахаар дадлага хийж байсан. Одоогоор Олон улсын сурагчдын клубын гадаад харилцаа бөгөөд эвэнт зохион байгуулагчийн үүрэгтэй төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн юм. Хулан маань АМОХ (Америк дахь Монгол Оюутаны Холбоо)-ны маркетингийн албыг хариуцсан удирдах зөвлөлийн гишүүн юм.
Ирээдүй хойч үедээ өөрийн мэдлэг, мэдээллээс хуваалцаж зөвлөн Монголынхоо ирээдүйд үнэтэй хувь нэмэр оруулахуйц Монгол оюутнуудтай тулж ажиллан, өөрсдийн хүссэн сургуульд тэнцэн орж хилийн чандад өөрсдийн бөгөөд эх орныхоо нэрийг гаргах амжилттай сурагчидтай энэхүү программаар уулзана гэдэгтээ итгэлтэй байгаа бөгөөд тэсэн ядан хүлээж байна.
Сургууль : University of Washington
Мэргэжил : Civil Engineering, 3-р курс
Заах хичээл : TOEFL-writing
Нийслэлийн 1-р дунд сургуулийг төгссөн ба Америк дахь Монгол Оюутны Холбоонд гишүүнээр 2012 онд хойш элсэн орсон.
10 жилд байхдаа Математикийн хичээлийг шамдан суралцаж олон улс, улс, хот, болон дүүргийн чанартай олимпиадуудад удаа дарааллан амжилт үзүүлж байсан билээ.
Ирээдүйд Монголынхоо хөгжилд өөрийн суралцсан мэргэжлийнхээ дагуу үнэтэй хувь нэмэр оруулна хэмээх бодолдоо хөтлөгдөн дэлхийн хэмжээний боловсролыг эзэмшихээр тууштай шамдан суралцаж байна.
Сургууль : Princeton University
Мэргэжил : Molecular Biology, 2-р курс
Заах хичээл : SAT - Critical reading, SAT - Biology
АНУ-ын Kansas мужийн Lawrence High School-ийг 2013 онд Valedictorian-аар төгссөн.
Ахлах сургуульдаа хот, муж, улсын хэмжээний түүхийн тэмцээнд (National History Day) жил болгон АНУ-ын ба дэлхийн түүхийн сэдвээр website бүтээн оролцож медальт байр эзэлж байсан. Мөн Lawrence High School-н мэтгэлцээний бас Model UN-ий багийн гишүүн байсан бөгөөд, хот, улсын тэмцээнд амжилттай оролцсон.
Элбэгдүүрэн Америк дахь Монгол Оюутны Холбоонд 2013 онд гишүүнээр элсэн орсон.