BEST UNIVERSITY OPPORTUNITY PROGRAM

Зуны урин дулаан цаг айлчлан ирж оюутан, сурагчид амралтаа эхлэдэг билээ. Гадаад улсыг суралцахаар зорин явсан оюутан залуус маань мөн зуны амралтаараа эх орондоо эргэн ирж амрах нь нийтлэг бөгөөд Америк дах Монгол Оюутны Холбоо (АМОХ)-ны оюутнууд зуны амралтаараа эх орондоо эргэн ирж амрахын зэрэгцээ ирээдүй хойч үедээ үнэтэй хөрөнгө оруулан Америк улсад хэрхэн суралцах талаар өөрсдийн туршлага, мэдлэгээс хуваалцан өдөрлөг болон Best University Opportunity Program (BUOP) зохион байгуулдаг уламжлалтай болоод 4 дэх жилийнхээ нүүрийг үзээд байна.

BUOP ( Best University Opportunity Program) нь 100% АНУ-д одоогоор суралцдаг оюутан залуус өөрсдөө удирдан багшилдгаараа онцлогтой сургалтын хөтөлбөр юм. Энэ жилийн сургалт нь 6-р сарын 30-аас 8-р сарын 2 хүртэл Hobby сургууль дээр явагдана. Энэхүү сургалтанд АНУ-н их сургуулиудад элсэн ороход шаардагддаг шалгалтуудад (SAT, TOEFL) бэлтгэх ангиуд байгаа бөгөөд хэрхэн бакалавр болон магистрт элсэх (course for undergraduate/graduate application process) бөгөөд үүний тулд хийх ёстой үе шатлалыг нь заах ангиуд байгаа нь маш их онцлогтой юм. Мөн 8, 9-р ангийханд зориулсан сургалт байгаа бөгөөд энэ нь сурагчдыг багаас нь мэдээлэл өгч, бэлтгэх зорилготой.

Амжилттай суралцаж байгаа оюутан залуус маань багшлах бөгөөд нэгэн жишээг дурдвал магистрт хэрхэн элсэх ангийг MIT (Massachusetts Institute of Technology)-д баклаврын зэргээ хамгаалан одоо Harvard-ын их сургуульд магистрт сурж байгаа Т.Алдарсайхан заах юм.



Сургалт нь дараах хуваариар хичээллэнэ.