Бүртгэл

Манай сургалтын бүртгэл Hobby сургууль дээр өдөр бүр өглөө 10-аас оройн 8 цагийн хооронд явагдаж байна.


"Америкт хэрхэн суралцах вэ?" өдөрлөг

Энэ жилийн өдөрлөг нь “Мэдлэг биш Мэдээлэл” нэрэн дор 6-р сарын 21-нд 12 цагаас "Хөгжим бүжгийн коллеж"-д зохион байгуулагдана. “Маш өндөр Мэдлэг нь байлаа ч Мэдээлэл дутмаг учираас Америк улсад суралцах зөндөө олон боломж бололцоог залуус маань тэр бүр мэддэггүй болохоор энэхүү өдөрлөгөөрөө мэдээлэл хэрхэн авсан, авах боломжтойг бид хуваалцахаар зорьж байгаа” хэмээн Америк дах Монгол Оюутны Холбооны (АМОХ) тэргүүн Б. Батжин өгүүлж байсан юм. Энэхүү өдөрлөгийн дараагаас эхлэн АМОХ-оос нэг сарын хугацаатай удирдан зохион байгуулдаг (BUOP) сургалтын бүртгэл эхлэх юм байна.

Энэхүү өдөрлөгт тус холбооны 20 гаруй оюутнууд оролцох бөгөөд өдөрлөг дээр яагаад Америкийн боловсрол хамгийн шилдэг, яагаад Америкт суралцах нь илүү болох, Америкийн сургуулиудын ялгаа, хэрхэн элсэх, сургалтын төрийн сангийн тэтгэлгийн тухай гэх мэтчилэн Америкт суралцахтай холбоотой мэдээллүүдийг хүргэх болно. Түүнчлэн хүрэлцэн ирсэн Америкийн шилдэг их/дээд сургуулиудад суралцдаг АМОХ-ын гишүүд таны хүссэн асуултанд хариулж өөрсдийн сургуулийг танилцуулан танд нээлттэй зөвлөгөө өгөх болно.

Оролцох сургуулиуд:

  • Ivy League-ийн Harvard University
  • Ivy League-ийн Cornell University
  • Ivy League-ийн Brown University
  • Ivy League-ийн Princeton University
  • New York University
  • Williams College
  • University of Massachusetts-Amherst
  • University of Massachusetts- Dartmouth
  • Pennsylvania State University
  • University of Washington
  • Georgia Institute of Technology
  • University of Michigan
  • Boston University
  • University of Colorado- Boulder
  • Dartmouth College
  • University of Wisconsin Madison